2011-02-18
Интернэт
Нэг л мэдэхэд интернэт гэдэг зүйлтэй танилцаад 15 жилийн хугацааг бид ардаа үджээ. Саяхан Аргамаг блог дээр гарсан зүйлс, Д.Энхбат гишүүний бичсэн блог, Телнарын бичсэн дурсамж зэргийг уншаад өөрийн туршлагаасаа хуваалцахаар шийдлээ. Манай ээж япон нөхдүүдтэй их ойр ажилладаг байсан бөгөөд нэг түнш нь манайд Compaq ийн нөүтбүүк бэлэглэж байж билээ. Pentium ийн анхны процессоруудын л нэг байх. Одоо бодоход Селерон байсан шиг санагддаг юм. 1997 онд энэ бүх үйл явдал болсон шиг санаж байна. Дараа нь хуучнаар Хувьсгалчдын музейд байрлах Best гээд компьютерийн сургалтын төвд явж Золбоо гээд багшаар нилээд олон зүйлс хамгийн анх удаа заалгаж байж билээ. Том компьютер дээр нь байдаг дүүрэн тоглоомуудыг хуулж авдаг баатар болоод флоппи диск дээр бүгдийг нь хуулаад гэртээ тоглох гэтэл баахан shortcut хуулчихсан байж билээ.
Бичсэн: nandia | цаг: 20:13 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax